Бидний мэргэжил
Таны эрх зүйн болон цагаач, орогнолын материалын орчуулга
Бичгийн орчуулга
Таны хэрэгцээнд шаардагдах өдөр тутмын эрх зүйн болон цагаачийн хүсэлт, орогнолын бичиг баримт түүнтэй холбоотой цагаач хүсэх үүх түүх, эх орондоо хавчигдаж байсан замнал түүхийн орчуулга, түүнтэй холбоотой зөвлөмж.Эрх зүйтэй хамааралтай бичиг баримтын орчуулгыг бусад бичиг баримтаас илүү мэргэшсэн орчуулагчаар хийлгэх шаардлагатай байдаг ба орчуулсан баримтыг нотариатч, өмгөөлөгч, ажил олгогч, цагаачийн хэрэг эрхэлсэн ажилтнууд сонирхдог.
Бид дараах бичиг баримтуудыг хийж бас орчуулна:
Цагаачлах хүсэлт -үүх түүх
Орогнолын бичиг баримт, нотлох баримтууд
Даатгалын гэрчилгээ
Хөдөлмөрийн гэрээ
CV ажлын намтар
Ажилд орох өргөдөл
Ажлаас гарах өргөдөл
Цалингаа нэмүүлэх хүсэлт
Худалдааны гэрээ
... Бусад материалуудыг үйлчилгээ хэсгээс харна уу.
Албан захидал, хүсэлтүүд
Франц улсын шат шатны төр захиргааны байгууллагууудад албан захидлаар харьцаж таны ажлыг бүтээх хөтөч болно. Танд ирсэн бүх төрлийн захиануудыг буцааж явуулахад шаардлагатай төрөл бүрийн захиа, хүсэлтүүдийг бичгээр уламжилж гаргаж өгөх, хариу авах, эргэж холбогдож мэдээлэл өгөх.Тухайлбал
Иргэний бүртгэл мэдээллийн төвд оршин суух үнэмлэх хүсэх, материал бүрдүүлж өгөх, зөвлөгөө өгөх
Засаг даргын тамгын газраас гэр бүлийн гишүүддээ Франц улсад зорчих урилга авах хүсэлт гаргах гэх мэт
Нийгмийн халамжийн төвийн тэтгэмжүүдтэй хамаарал бүхий үйлчилгээнүүд авах
Ажил хөдөлмөр эрхлэлтэй бүхий л асуудлууд, хүсэлтүүд
Шүүх, цагдаа хүчний байгууллагууд, өмгөөлөгчтэй хамаарал бүхий асуудлууд, хүсэлтүүд
Прокурорт хүүхдийн овог нэр жинхлэн солиулах хүсэлт гаргах,
Оршин суугаа газрынхаа аймаг, мужын захиргаанд хандах
Эмнэлэг эрүүл мэндийн салбаруудад бүхий л цаг авах, эмчилгээнд хамруулах
Төрийн бус албан байгууллага жолооны сургуульд суух, монгол үнэмлэхээ франц үнэмлэх болгох
Орон байранд орох хүсэлт гаргах
Байр орон сууцанд цахилгаан, гааз, интернет тавиулах, даатгал хийлгэх
Хамтран ажиллагч байгууллагууд
Манай компани Цагдаагийн ерөнхий газар, Жандарм, Дээд шүүх, улсын Прокурорын алба, ялын асуудал эрхэлсэн шүүгч, Орогнолын анхан шатны болон давж заалдах Шүүх, Францын орогнол, цагаачийн асуудал эрхэлсэн шат шатны төрөл бүрийн холбоо, байгууллагуудтай хамтран ажилладаг ба эдгээр байгууллагад шаардлагатай үйлчилгээг газар дээр нь болон зайнаас үзүүлэн ажилдаг юм.